“Squid Game” киноны найруулагч киноныхоо талаар АМ НЭЭВ
Үзэгчдийн зүгээс хүлээлт өндөртэй байгаа ”Squid Game” киноны хоёрдугаар бүлэг ирэх арванхоёрдугаар сарын 26-нд нээлтээ хийнэ.
Хоёрдугаар бүлэгт үйл явдал хэрхэн өрнөх тухай тус киноны найруулагч Хван Дун Хёг хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагынхаа үеэр “Хоёрдугаар бүлэгт талцал, хүйс хоорондын зөрчил зэрэг нийгмийн асуудлуудыг хөндсөн.
Хоёрдугаар улиралд нэгдүгээр улиралд гарсан шиг тоглоомыг дуусгах санал хураадаг “OX Voting” системийг улам илүү боловсронгуй болгосон. Тоглоом дуусах бүрд оролцогчдын дунд үлдэх, эсвэл явах эсэхээ шийдэх санал хураалт явах бөгөөд хүмүүс сонголтоосоо хамаарч тус тусын бүлгээ байгуулж, дотооддоо хуваагдах болно. Энэ нь өнөөгийн дэлхий, бүс нутаг, шашны мөргөлдөөн, дайн зэрэг олон төрлийн талцал хуваагдлийн илэрхийлэл болох бөгөөд улс төрчид үүнийг хэрхэн өдөөж, асуудлыг өөрт ашигтайгаар эргүүлдэг болохыг харуулна” гэжээ.
Тус киноны хоёрдугаар бүлэгт жүжигчин И Жун Жэ, И Бён Хун, Ви Ха Жун, Гон Юү зэрэг нэгдүгээр бүлэгт оролцон тоглосон жүжигчид тоглосон бол шинээр Им Ши Ван, Кан Ха Ныл, Пак Гу Ён, М Жин Үг, Пак Сон Хун, Ян Дун Гын, Кан Э Шим, Чой Сын Хён буюу TOP, Ну Жэ Вон, Жу Юү Ри, Вон Жи Ан нар оролцон тогложээ.
Кино зураг авалт өнгөрсөн оны долоодугаар сараас энэ оны зургаадугаар сар хүртэл буюу жил орчмын хугацаанд хийгджээ. Дэлхийн 190 гаруй оронд Netflix-ээр дамжуулан гарах тус кино хэдийнэ хамгийн өндөр хүлээлттэй кинонуудын нэг болоод байна.
https://news.zindaa.mn/4yus
URL: