Д.Амарбаясгалан VS Б.Энхбаяр
УИХ-ын чуулганы хуралдааны 2025 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Харин Төсвийн байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй санал гарснаар дэмжигдэж, энэ оны арванхоёрдугаар сард багтаан төсвийн тодотгол хийхээр болсон тухай УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл хийлээ. Тэрээр “Төсөв батлагдсаны дараагаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, Засгийн газартай хамтран тодотгол хийнэ” гэлээ.
Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ. ”2025 оны төсвөө баталчихаад, УИХ, ЗГ хамтарч Ажлын хэсэг гаргаж энэ ондоо төсвийн төслийн тодотгол хийхдээ тулбал Үндсэн хууль зөрчигдөнө. Төсвийг Засгийн газар л боловсруулж УИХ-д өргөн барьдаг Үндсэн хуультай. УИХ өөрөө Үндсэн хуулиа зөрчөөд Засгийн газарт Үндсэн хуулиар олгосон онцгой бүрэн эрх рүү ороод, урьдчилж УИХ-ын гишүүд төсвийн төсөл хийдэг, Ажлын хэсэг байгуулдаг Үндсэн хууль байхгүй. Эрх мэдэл хуваарилах онол, зарчимд нийцэхгүй.
Хэн боловсруулж өргөн барихыг Үндсэн хуульд хатуу заасан нь хариуцлагатай холбоотой. Их хурал өөрөө төсвийн төслийг боловсруулбал хэн хариуцлагыг нь үүрэх юм” гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn
URL: