Сэтгүүлч А.Баярмаа шүүх хуралд шадар сайд С.Амарсайханыг оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ
Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Шадар сайд С.Амарсайханы гаргасан гомдлоор сэтгүүлч А.Баярмаад холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцлээ.
Шадар сайд С.Амарсайхан энэ шүүх хуралд гурван өмгөөлөгчтэй оролцож байгаа ч өөрөө ирээгүй аж. Харин сэтгүүлч А.Баярмаа өмгөөлөгчгүйгээр оролцсон юм.
Сэтгүүлч А.Баярмаа шүүх хуралд шадар сайд С.Амарсайханыг оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Энэ хүсэлтийн дагуу шүүх хурал арванхоёрдугаар сарын 15-ны 11:00 цаг хүртэл хойшиллоо.
URL: