Сэрэмжлүүлэг: Согтуу жолооч явган зорчигч дайрч, нас баржээ

Screenshot-2024-11-02-095321Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн эцэс буюу 230 дугаар цэцэрлэгийн урд замд энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний оройн 17.05 минутын орчимд ноцтой осол гарчээ. Тодруулбал, жолооч С нь “Toyota Prius-30″ маркийн автомашиныг жолоодож хөдөлгөөн эхлэх үедээ зогсоолд байсан “Toyota Prius” маркийн хоёр автомашиныг мөргөж улмаар явган хүний замаар явж байсан явган зорчигч 63 настай, эмэгтэйг мөргөж, эрүүл мэндэл нь хохирол учруулсан дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна.
Хохирогчийг 103 түргэн тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэн хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна. Ослын шалтгаан нөхцөл нь “Тoyota Prius” маркийн автомашины жолооч 38 настай эрэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд зэргийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодон уг осол хэргийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Энэ оны эхний есөн сарын байдлаар цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20200 иргэнийг хяналт шалгалтаар тогтоон шалгалтын ажиллагааг явуулсан байна.

URL: