64-ийн автобусны буудлын сандал дээр 50-60 настай эрэгтэй нас баржээ

464985900_968136498691508_1930219976442170390_nЦагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 10 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчим “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 64-ийн автобусны буудал дээр 50-60 орчим насны эрэгтэй хүн нүд нээлттэй, хөшсөн байдалтай байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага буюу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тухайн эрэгтэй тус автобусны буудлын сандал дээр суугаа байдалтай амьсгал хураасан байжээ.

https://eguur.mn/543715/


URL: