Налайхад МАН-н гишүүд албан тушаалын маргааны улмаас нэгнийгээ хутгалжээ

e9f2265e4f7d85847fd6a6f1826aa88c2024 оны 10 сарын 24-ны шөнө налайх дүүргийн МАН-ын гишүүд үйлдвэр технологийн паркийн оффистоо архидан согтуурч, улмаар албан тушаалаа булаалдан муудалцаж нэгнээ хутгалсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус үйлдвэр технологийн паркийн захирал иргэн Б нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч О-г хутгалжээ.  Хутгалуулсан иргэн О нь “Цэргийн төв Эмнэлэгт” хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал хүнд байгаа гэх мэдээлэл байна.

Хэргийг тодруулбал, Налайх дүүрэгт байрлах “Үйлдвэр технологийн парк”-ийн оффист тус дүүргийн МАН-ын гишүүд архидан согтуурч “Үйлдвэр технологийн парк”-ийн захирал С.Б нь ИТХ-ын төлөөлөгч Д.О-гийн цээжин хэсэгт хутгалсан бөгөөд энэ үйлдэл нь албан тушаалаа булаацалдсаны улмаас болсон хэмээн зарим эх сурвалжууд ярьж байгаа юм.

Одоогоор энэ хэргийн талаар Цагдаагийн газраас ямар нэг мэдээлэл хийгээгүй байгаа аж.


URL: