900 гаруй албан хаагч гудамж зам, талбайг цэвэрлэж байна

463750106_122164827242257880_847202084502842123_n-810x500Улаанбаатар хотод өнөөдөр өдөртөө +3 хэм дулаан, шөнөдөө -9 хэм хүйтэн, хур тунадас орно. Хур тунадас орсон тул нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 200 гаруй техник хэрэгслээр 900 гаруй албан хаагч нийтийн эзэмшлийн гол гудамж зам, талбайг цэвэрлэж байна.

Түүнчлэн Улаанбаатар хотод авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж буй. Энэ амралтын өдрүүдэд долоон байршилд авто замыг хэсэгчилж хааж байгаа учраас бусад замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхийг сануулж байна.


URL: