Роналду дэлхийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчөөр тодров

2024-09-05T202403Z_241725425_UP1EK951KO2U5_RTRMADP_3_SOCCER-UEFANATIONS-POR-CRO-REPORT-pic4_zoom-1500x1500-17233

“Forbes” сэтгүүл Португалийн домогт хөлбөмбөгч, Саудын Арабын “Аль Наср” клубийн довтлогч Криштиану Роналдуг 2024 оны дэлхийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчөөр нэрлэжээ.

Тэрбээр энэ онд 285 сая ам.долларын орлоготой байснаас 220 сая ам.доллар нь цалин, 65 сая ам.долларыг өөрийн YouTube сувгаар дамжуулан олжээ. Тэрбээр YouTube сувгаа нээгээд эхний 90 минутын дотор нэг сая гаруй дагагчтай болсон байна.

Орлогын хэмжээгээрээ “Интер Майами” клубийн довтлогч, Аргентины домогт хөлбөмбөгч Лионель Месси хоёрт бичигджээ. 37 настай түүний орлого 135 сая ам.долларт хүрчээ. Үүнээс 60 сая ам.доллар нь цалин, Apple TV, Adidas, Konami зэрэг брэндтэй хамтран ажиллах гэрээ үлдсэн 75 сая ам.долларын орлогыг авчирчээ. “Аль Хилял” клубийн довтлогч Неймар 110 сая ам.долларын орлого олсноор гуравт жагсаж байна. Бразилын хөлбөмбөгч гэрээгээр 80 сая ам.доллар, ивээн тэтгэгч, хөрөнгө оруулалтаас 30 сая ам.доллар олжээ.

Дөрөвт Карим Бензема /104 сая ам.доллар/, айргийн тавд Килиан Мбаппе /90 сая ам.доллар/ бичигдсэн байна.


URL: