Шувууд автомашинууд руу чулуу хаяжээ

ukakmauvs-pic_32ratio_900x600-900x600-10108Оросын Люберцы хотод орон сууцны барилгын гадаа байршуулсан олон арван автомашин дээр шувууд чулуу хаясан хачирхалтай хэрэг гарчээ.

Life.ru сайтад бичсэнээр, шувууд хөлөөрөө жижиг чулуунууд түүж, 22 давхрын өндрөөс машинууд руу доош унагадаг байна. Оршин суугчид шувуудын эл хачирхалтай үйлдлээс болж хүмүүс гэмтэх вий гэж эмээж байна. Гэрэл зургуудаас үзвэл, автомашины цонх хагарч, дээвэр нь хонхойжээ.


URL: