Технологид суурилсан хүчирхийллийн тоо 77.5 хувиар өсжээ

1060e144204646d7f761c25e5c0e644424cad9a1Монгол Улсын нийт хүн амын 92 хувь нь цахим сүлжээнд идэвхтэй байдаг. Цахим хэрэглээг дагаад технологид суурилсан хүчирхийллийн тоо жил бүр нэмэгдэж 2021 онд 4825, 2022 онд 8563 буюу 77.5 хувь өссөн үзүүлэлтэй байна. Технологи ашиглан үйлдэгдэж буй хүчирхийлэл нь тодорхой орон зайнаас үл хамааран бидний эргэн тойронд дараах хэлбэрүүдээр түгээмэл үйлдэгдэж байна.

2021 онд хийсэн “Иргэдийн интернэтийн хэрэглээний талаарх суурь судалгаа”-гаар Монгол Улсын 18-64 насны иргэд өдөрт дунджаар 433 минутыг интернэт орчинд идэвхтэй өнгөрүүлж байна. Дээрх судалгаанд оролцсон таван хүн тутмын нэг нь сошиал медиа, имэйл хаягаа ямар нэгэн байдлаар өөрөө болон бусдыг хакердуулж байсан тохиолдлын гэрч болжээ.

Гэсэн ч эдгээрийн 39 хувь нь цахим халдлагад өртөөд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн бол 19 хувь нь ямар нэгэн үйлдэл хийгээгүй, 12 хувь нь ямар үйлдэл хийх ёстойгоо огт мэдээгүй гэж хариулжээ.

Хэрэв технологи ашиглан үйлдэгдэж буй хүчирхийллийн хохирогч болсон, болох эрсдэлтэй бол Цагдаагийн байгууллагад хандаж, гомдлоо гаргаж, хуулийн процессийн дагуу шалгуулах боломжтой.

Мөн 10 хүүхэд тутмын гурав нь садар самууныг сурталчилсан мэдээлэлтэй тогтмол тааралддаг.

Технологи ашиглан үйлдэгдэж буй хүчирхийлэл нь тодорхой орон зайнаас үл хамааран бидний эргэн тойронд доорх хэлбэрээр үйлдэгдэж байна.

1.cuber bulling буюу цахим дээрэлхэлт

2.Цахимаар өдөөн хатгах, доромжлох

3.Бусдыг дарамталж, хувийн цахим хэрэглээний нууц үгийг хулгайлж, харилцаа холбоо, мэдээллийг хянах, хязгаарлах, мөшгих, дарамтлах

4.Нууцаар эсвэл хүчээр гэрэл зураг, дуу-дүрсний, эсвэл дүрсний бичлэг хийж дарамтлах

5.Бэлгийн сэдлээр хүүхэдтэй холбоо тогтоох

7.хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олон нийтэд түгээх

8.Цахим орчинд мөшгих /өнгөрсөн болон одоо үеийн амьдралыг/


URL: