О.Энх-Эрдэнэ Азийн шилдэг country дуучнаар шалгарчээ

be033fa39347ecba63747a6a681467beДуучин О.Энх-Эрдэнэ “The Knights Award” арга хэмжээнд оролцохоор шалгарчээ.

Тодруулбал, Азийн шилдэг бүтээн байгуулалт, бизнесийн, хувь хүний онцгой ололт амжилт, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг үндэслэн шилдгүүдийг шалгаруулан алдаршуулдаг “The Knights Award” арга хэмжээ өнөөдөр /2024.10.14/ Малайз улсын нийслэл Куала Лампур хотноо эхэлж байна.

Энэхүү арга хэмжээний “The Outstanding Country Singer of the Year” номинацийн сүүлийн шатанд “Авъаслаг Монголчууд” шоуны ялагч, “World’s Best” шоу болон “America’s Got Talent: Fantasy League” шоуны шилдэг оролцогч, New Nomad Records леблийн артист, дуучин О.Энх-Эрдэнэ шалгарчээ.


URL: