Согтуурсан үедээ танихгүй хүн хутгалсан 17 настай эрэгтэйг баривчилжээ

imagessgtuuАравдугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад “Манай хүүхэд бусдад хутгалуулсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл иржээ.

Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулж, 17 настай “Д”-н дал, нуруун тус газарт үл таних 17 настай, эрэгтэй “М” согтуурсан үедээ хоёр удаа хутгалж гэмтээснийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн байна.

Иймд иргэд Та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хуулийн мэдлэгийг нь дээшлүүлж, хариуцлагыг ойлгуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү хэмээн ЦЕГ-аас анхаарууллаа.


URL: