Х.БАТТУЛГА: Х.Нямбаатар 15-16 хувийн санал авчихаад нийслэлийг удирдах гэж байна

93678098d6d75ece124d53f2a5776fb2Орон нутгийн сонгуулийн үр дүнгийн асуудлаар Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нэр дэвшигчдээ бид хаана ч явсан дэмжиж ажиллах нь тодорхой. 30 нэр дэвшигч сул байсан гэдгийг Х.Нямбаатараас өөрөөс нь асуу. Сул байсан гэдэгтэй би санал нийлэхгүй байна. Манайд байгаа залуучууд тэр. Сонгуулийн хуулийг 2020 онд өөрчилж, ирцийн босгыг байхгүй болгосон. Сонгуулийг тав дахь өдөр хийсэн. Өнөөдөр Х.Нямбаатар 15-16 хувийн санал авчихаад Нийслэлийг удирдах гэж байна. 400 автобусны хэрэг, шахмал түлш, бродюрын асуудлыг бүгдийг нь ил болгож ярих хэрэгтэй. Ардчилсан нам ялагдсан шалтгаан ирц хүрээгүйтэй холбоотой. Таван суудал авсан нь хангалтгүй үр дүн. Нийслэлийн Ардчилсан намын асуудал надад хамаагүй. Нийслэлийн ардчилсан нам хуралдаж даргын асуудлыг ярих байх” гэлээ.


URL: