18-20 насны таван оюутан зорчиж явсан автомашин осолдож, хоёр нь амиа алджээ
2024 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 14:51 минутад Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автомашин осолдсон тухай дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тухайн тээврийн хэрэгсэлд 18-20 насны таван иргэн зорчиж явсан бөгөөд хоёр иргэн амиа алдаж, хоёр иргэн хүнд гэмтжээ.
Хэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар орон нутгийн сонгуульд саналаа өгчихөөд буцаж явсан оюутнууд байжээ.
URL: