5 хоногийн дотор Нэтфликсийг шуугиулж буй антологи цуврал

AAAAQQSHQiWiExXj_Fj_i8uSmsWe33TJMyFGAf0_IoqeiUZkghO1vIJrW1NWRdIr4h4ebzdQPP34t135tOMLNdsESxbiLFn_MllHkbEh7tfHx5vKjsRIDepO7js0Q-vYQWuUUOv0wvNwQT6mcLfK2wГэмт хэрэг, аймшгийн киноны найруулгаараа алдартай Райн Мерфигийн шинэ уран бүтээл хэдхэн хоногийн өмнө Нэтфликст нээлтээ хийгээд байна. Тухайн антологи цуврал нь 1989 онд болсон бодит хэргээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд нээлтээ хийсэн цагаасаа эхлээд олны анхаарлыг татсан юм.

Төрсөн эцэг эхээ хөнөөсөн ах дүү хоёрын тухай өгүүлэх уг цуврал тав хоногийн дотор IMDB-ээс 7.9 үнэлгээ авсан байна.

Райн Мерфи нь “Америкийн аймшгийн түүх” антологи цуврал болон Мангас: Жеффри Дамерын түүх”-ийг бүтээж, кино урлагийн салбарт дахин давтагдашгүй түүхийг бүтээсэн юм.

Энэ удаагийн “Мангасууд: Лайл ба Эрик Менендезийн түүх” хэмээх антологи цувралын ах дүүсийн дүрийг Cooper Koch болон Nicholas Chavez нар бүтээжээ.

Б.НОМТ

https://eguur.mn/532276/


URL: