288 ширхэг тарваганы мах шинжлүүлэхэд тахлын үүсгэгч тогтоогдоогүй байна

y9Ob4e63oeE1D4IHOHDjУлаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод НОБГ, НЦУГ, ЭЦА, НЭМГ, ЗӨСҮТ-ийн хамтарсан бүрэлдэхүүн наймдугаар сарын 15-наас эхлэн 24 цагаар хяналт шалгалт зохион байгуулж буй.

Нийслэлийн Онцгой Байдлын Газраас “Мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын хүрээнд 71 удаагийн үйлдлээр 288 ширхэг тарваганы мах илрүүлж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвд/ЗӨСҮТ/ өгч шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй байна” гэж мэдээллээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Амьтны тухай хуулиар хот суурин газарт тарваганы түүхий эд, эрхтнийг оруулахыг хориглодог.

Хууль зөрчвөл нэг тоо толгой тарвага агнавал амьтны төлөөх эдийн засгийн үнэлгээг 820,000 төгрөгөөр тооцож торгож, тарвага агнасан тоо толгойгоор нь байгаль, экологийн эдийн засагт учруулсан хохирлыг тооцдог байна.


URL: