Монголд Путиныг баривчлаагүйтэй холбоотой дүгнэлт гаргана

456044391_1060194435464353_47548331031342855_nОХУ-ын ерөнхийлөгч Путин өнгөрсөн сард Монгол Улсад айлчилсан билээ. Тухайн үед Олон улсын эрүүгийн шүүхийн тушаалыг биелүүлж Путиныг баривчлахыг Украин улс Монголоос хүссэн. Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн оны гуравдугаар сард Путиныг Украины нутаг дэвсгэрээс олон зуун хүүхдийг хууль бусаар албадан гаргасан дайны гэмт хэрэгт буруутган баривчлах тушаал гаргасан. Уг тушаалын дагуу шүүхийн гишүүн 124 улс Путиныг өөрийн нутаг дэвсгэрт хөл тавьсан тохиолдолд баривчлах ёстой аж.

Тэгвэл Монгол Улсад Путиныг баривчлаагүйтэй холбоотой дүгнэлтийг Олон улсын эрүүгийн шүүх хараахан гаргаагүй байгааг тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Фади эл-Абдаллах Лхагва гаригт хэллээ. Энэ талаар шүүх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд үр дүнг олон нийтэд ил тод зарлах болоогүй гэв.

Монгол Улс Ромын дүрэмд нэгдэн орсон улсын хувьд Путиныг хүрэлцэн ирэхэд нь баривчлах үүрэг хүлээсэн. Хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан тохиолдолд Олон улсын эрүүгийн шүүх дүгнэлт гаргаж, оролцогч улсуудын Ассамблейд мэдээлж болно. Дараа нь Ассамблей зохих арга хэмжээг авдаг. Баривчлах тушаалын тухай ерөнхий мэдээллийг өгөхөөс бус Монголыг онцлон хэлэх боломжгүй гэж Фади эл-Абдаллах хэлэв.

Путины айлчлал нь баривчлах тушаалаас хойш Ромын дүрмийг соёрхон баталсан улсад хийсэн анхны айлчлал байжээ. Монгол Улс Путиныг баривчлаагүй гэдгээ эрчим хүчний хараат байдалтай холбон тайлбарласан гэж “Ukrinform” хуудсанд мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: UKRINFORM


URL: