Билъярд тоглож байгаад маргалдсан хүүхдүүд нэгнээ ХУТГАЛЖЭЭ

8vmuC1G0oIZLqGrvaUwnЦагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед “Хүүхдүүд зодолдоод нэгнийгээ хутгалчихлаа.” гэх мэдээлэл бүртгэгджээ. Эл мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 17 настай, эрэгтэй , 19 настай эрэгтэй нарын нуруу хэсэгт, 15 настай эрэгтэй хүүхэд хутгалж гэмтээсэн аж. Урьдчилсан байдлаар хохирогч болон холбогдогч нар биллиард тоглож байгаад маргалдсан байдал тогтоогджээ.

Одоогоор хохирогч эмнэлэгт эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн гэх мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өглөө.


URL: