Алдарт дуучин Урнаа

“Чандмань эрдэнэ” дуугаараа ард олондоо танигдсан Хятадын алдарт дуучин Урнаа Хятадын Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн гарамгай зүтгэлтэн, Төвийн Үндэстний Их Сургуулийн Дуу хөгжмийн сургуулийн нарийн бичгийн дарга асан, Оросын Их Сургуулийн зочин профессор. Тэрээр мөн Хятадын “Тав нэг инженер”-ийн шагнал хүртэгч Эвенк үндэстний ардын дууны өвлөгч.

5f9of9743o80q1qfqqqq4da5d8_b2006 онд тэрээр “Таван тансаг Хөлөн буйр” хүүхдийн найрал дууны бүлгэмийг үүсгэн байгуулаад 2013 онд Орос, Америк зэрэг улс орнуудаар тоглолт гаргаж өнгөрсөн. Ерөнхий найруулагчаар ажилласан “Олгуя” Эвенк үндэстний дуу бүжгийн жүжиг нь Сан Диего “Дэлхийн үндэстний соёлын онцгой хувь нэмрийн шагнал” хүртсэн. Европ тив, Америк тив, Африк, Аз тивийн 40 гаруй улс орон ба бүс нутгаар айлчилж, бие даасан дууны үдэшлэг ба хичээлийн тайламж хийсэн.

БНХАУ-ын үндэстний цөөнхийн дууны тэмцээнд “Алтангарьд шагнал”, Хятадын утга урлагийнхны холбоо/дуу хөгжмийн нийгэмлэг/-ны өөрчлөлт нээлтийн 30 жилийн “Алтан шагнал” хүртсэн байна.

Ерөнхий редактор: Л.Наранхүү

Редактор:З.Гэгээнтуяа

Сэтгүүлч:А.Саруулхан,Б.Арихан

Дизайнер:Ц.Цэлмүүн

Зураглаач: Г.Алс, Ургамал, Улаанбаатар, Жиньна

Эвлүүлэгч:Э.Тэргүүн

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

URL: