Ким Жон Ун: БНАСАУ өөрийгөө хамгаалахын тулд цөмийн зэвсэг хэрэглэнэ

kim-1БНАСАУ-д халдсан тохиолдолд тус улс өөрийгөө хамгаалах зорилгоор цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун мэдэгджээ.

Тэрбээр тус улсын байруун хэсэгт байрладаг Солонгосын ардын армийн тусгай ангийн сургалтын баазад зочилж, алба хаагчдын сургуулилтын үйл явцтай танилцсан байна.

Үүнээс өмнө БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл хэрэв Умард Солонгос цөмийн зэвсэг хэрэглэхийг завдвал дэглэмийг нь үгүй хийнэ хэмээн мэдэгдэж байсан билээ.


URL: