Боловсролын зээлээ төлөөгүй төгсөгчдийн мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлнэ
Боловсролын зээлийн сангаас өнөөдөр /2024.10.04/ санд диплом нь хадгалагдаж байгаа иргэдэд мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, боловсролын зээлийн сангаас зээл авч сурч ирсэн нь заасан хугацаанд дипломоо аваагүй олон хүн байгаа аж. Тэдгээр хүмүүст шаардлага тавьж, удаа дараа мэдэгдсэн ч зээлийн эргэн төлөлтөө хийхгүй байгаагаас шалтгаалж хуулийн байгууллагад тэдгээр хүмүүсийн мэдээллийг шилжүүлнэ гэв.
Ингэхдээ боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр 1998-2016 онд суралцаж төгссөн зээлийн барьцаанд диплом нь хадгалагдаж байгаа, зээлээ төлөөгүй төгсөгчдийн мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангасан.
Хуулийн байгууллагад шилжихээс өмнө төлөлтөө хийсэн тохиолдолд мэдээллийг шилжүүлэхгүй гэсэн байна. Боловсролын зээлийн сангаас зээл авч дээр заасан хугацаанд суралцсан ч гэсэн дараах нөхцөлд зээл чөлөөлөгдөх аж. Үүнд:
- 2004-2007 онд дипломын болон бакалаврын боловсрол эзэмшиж Засгийн газрын 2008 оны 178 дугаар тогтоолын шалгуур Диплом олголт-Боловсролын зээлийн сан (https://elf.gov.mn/диплом-олголт) хангасан бол зээлээс чөлөөлөгдөх боломжтой.
Зээлээс чөлөөлөгдөх шалгуур хангасан бол баримт материалыг бүрдүүлэн ирж диплом авах, зээлийн мэдээллээ регистрийн дугаараараа Боловсролын зээлийн сангийн цахим хуудасны дипломын лавлагаа хэсгээс мөн харах боломжтой байна.
URL: