Улс орнууд хэт боловсруулсан хүнсэнд хяналт тавьж байна

3_20240930154325Хэт боловсруулсан, чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүний эсрэг зарим улс орон хяналт тавьж эхлээд байна.

Их Британийн Засгийн газар сахарын агууламж өндөр ундаанд татвар ногдуулж, ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зарим нь бүтээгдэхүүнийхээ сахарын агууламжийг бууруулжээ.

Колумб улс сахарын агууламж өндөртэй ундаа болон хэт боловсруулсан бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулсан байна. Цаашид татварын хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болжээ.

Хүүхдүүд хэт боловсруулсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэдгээр дэлхийд тэргүүлдэг Чили улс сахар, тосны агууламж, илчлэг өндөртэй бүтээгдэхүүн дээр сэрэмжлүүлэг бичдэг болжээ. Мөн сахар, давсны агууламж, илчлэг өндөртэй хүүхдийн хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хязгаарлалт тавьжээ. Тус улсад хүүхдийн таргалалт маш их байдаг.


URL: