Газарт хөглөрсөн навчис хөрсөнд бордоо болдог
Газарт хөглөрсөн навчсыг шүүрдэж хаях болон хамж шатаалгүй түүж аваад муудаж доройтсон хөрстэй газарт дэвсэх, тарьсан модныхоо нүхэнд хийгээрэй.
Учир нь навч ялзрахдаа биомасс үүсгэж хөрсний үржил шимийг сайжруулан, хөрсийг элэгдэхээс хамгаалдаг ашиг тустай бордоо болно.
Навчинд бактериуд үржиж, хөрсөнд нэвтрэн ургамалд шингэж, үржил шимт давхаргыг үүсгэдэг бөгөөд энэхүү чанарыг ашиглан олон янзаар бордоо бэлтгэх ч боломжтой гэж Экологийн цагдаагийн албанаас зөвлөв.
URL: