БНСУ: Харласан иргэд заасан хугацаанд нутаг буцвал торгохгүй
Өмнөд Солонгост бичиг баримтгүй амьдарч буй гадаадын 30 мянга гаруй иргэн өршөөлийн тусгай хөтөлбөрийн дагуу өнгөрсөн онд тус улсыг орхин гарсан байна. Тус улсын Хууль зүйн яамнаас мэдээлснээр тус улсад “харласан” бичиг баримтгүй 410 мянга орчим гадаадын иргэн байгаагийн найм орчим хувь нь өнгөрсөн жил нутаг буцжээ. Энэ жил мөн тус өршөөлийн сарын хөтөлбөр үргэлжлэх аж.
Тодруулбал, энэ сарын 30-наас арваннэгдүгээр сарын 30 хүртэл хууль бус оршин суугч гадаад иргэдэд сайн дураараа нутаг буцах хугацааг зарласан байна. Энэ хугацаанд сайн дураараа буцсан тохиолдолд торгууль төлөхгүй.
Харин хилээр хууль бусаар нэвтэрсэн, хуурамч бичиг баримт ашигласан, эсвэл эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүс үүнд хамаарахгүй байна. Хөтөлбөрийн хүрээнд Өмнөд Солонгосоос сайн дураараа гарсан хүмүүс 30 сая вон (24 мянган ам.доллар) хүртэлх торгууль төлөхөөс чөлөөлөгдөж, буцаж ирэхийг зөвшөөрөх юм.
БНСУ-Д “ӨРШӨӨЛИЙН САР” ИРЭХ ДАВАА ГАРИГААС ЭХЭЛНЭ
Тодруулбал, өршөөлийн хуулийн хугацаанд нутаг буцсан тохиолдолд торгуулийн мөнгөнөөс чөлөөлөхөөс гадна эргэн хилээр орж ирэх эрх нээгдэх боломжтой.
Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр “Өмнөд Солонгосын цагаачлалын албанаас гаргасан 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тус улсад Монгол Улсын 53 мянга 38 иргэн ажиллаж, амьдарч байна. Энэ тоонд визийн хугацаа нь дууссан буюу харласан иргэд багтаж байгаа” гэв.
Иргэд нутаг буцах хүсэлтээ цахимаар гаргах мөн боломжтой байна.
URL: