ОХУ: Хүүхэд төрүүлэхгүй бол торгуулна

de936e363745e1f316c77b82fedf5279-810x500Хүүхэдгүй амьдралын хэв маягийг сонгосон залууст мөнгөн торгууль ногдуулах шинэ хуулийн төсөл яригдаж байгааг ОХУ-ын ерөнхийлөгч Путины ойрын эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Төрийн Думын дарга Вячеслав Володин телеграмдаа “Оросын хууль тогтоогчид хүүхэдгүй байх гэсэн суртал ухуулгыг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Уг хуулийн төслөөр дамжуулан хүүхэдгүй байхыг дэмжсэн кино, контент, зар сурталчилгаа зэргийг хориглоно” гэж бичжээ.

Энэ төрлийн контентыг шэйрлэсэн хувь хүн 400 мянган рубль буюу 4319 ам.доллараар торгуулна. Харин төрийн албан хаагч 800 мянга, аж ахуйн нэгж таван сая рублиэр тус тус торгуулах аж. Энэ торгууль нь 2022 онд батлагдсан Оросын ЛГБТК+-ын эсрэг хуультай адил юм.

“Хүүхэд төрүүлэхгүй байх давалгаа нь гэр бүлийн тогтолцоог алдагдуулж, Оросын төрөлтийн түвшин буурахад нөлөөлж байна. Халуун дулаан, өнөр өтгөн гэр бүл бол улс орны үндэс суурь. Цахим сүлжээнд хүмүүс эцэг эх байхыг үл хүндэтгэж, жирэмсэн эх, хүүхдүүд, олон ам бүлтэй айлуудад түрэмгий хандаж байгаа харагддаг” гэж Володин хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER


URL: