Жилд хүнд чип суулгах 50-100 мянган мэс ажилбар хийгддэг

download_20240925151223Хүний арьсан доор суулгах чипийн дэлхийн зах зээлийн үнэлгээ 2030 он гэхэд 2.5 тэрбум ам.доллароос давна гэсэн судалгаа гарчээ.

Дэлхийн улс орнуудад энэхүү салбарын зохицуулалтууд өөр өөр байдаг ба АНУ-д гэхэд цөөн хэдэн мужид хүнд өөрийнх нь зөвшөөрөлгүй чип суулгахыг албан ёсоор хориглосон байдаг байна. “Boston Consulting Group” компанийн өөдрөг үнэлгээгээр, хүнд зориулсан чипийн зах зээлийн эргэлт 1.5-1.7 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ. Ойрын таван жилд борлуулалтын хэмжээ 6-7 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Дэлхий дахинд жилд 50-100 мянган чип суулгах мэс ажилбар хийгддэг бөгөөд дундаж өртөг нь 150 ам.доллар байдаг аж.


URL: