Хот даяар химийн үнэр тараасан “Эко стандарт петролиум” компанийн захирлын хэргийг шүүхэд шилжүүллээ

jhrr“Эко стандарт петролиум” компани хаягдлаа бохирын шугамын худаг руу асгаснаас шалтгаалан 2023 оны аравдугаар сарын 12-нд нэг өдрийн турш хот даяар өмхий үнэр тархсан байдаг. Тэгвэл энэ хэргийг мөрдөн шалгаж, “Эко стандарт петролиум” компанийн гүйцэтгэх захирал Б.Наранцацралд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ.

Тодруулбал, “Эко стандарт петролиум” компани нь Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл тус  компани нь  хаягдлаа зориулалтын бус газар болох Улаанбаатар хотын бохирын төв шугамд асгасан хэмээн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар “Эко стандарт петролиум” компанийн гүйцэтгэх захирал Б.Наранцацралд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.


URL: