Загвар зохион бүтээгч Б.Энхбаатар буюу Кадр хүнд өвчний улмаас таалал төгсчээ

kadrssssЗагвар зохион бүтээгч Б.Энхбаатар буюу Кадр хүнд өвчний улмаас 32 насандаа таалал төгсчээ. Тэрбээр СУИС-ийг Дүрслэх урлагийн сургуулийг хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр 2012 онд төгсөж, өөрийн нэрээр “Кадр” брэндийг бий болгон амжилттай авч явж байсан юм.

Түүний зохиосон хувцаснууд өнгөлөг, тод гэдгээрээ онцлог билээ. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.


URL: