Хөгжлийн банкийг шалгана

881ea3a75ee43dfc45d4d41238858c11ae8d7635Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнийг баталжээ. Тус ажлын хэсгийг Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр ахлах юм.

Өмнө нь Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал олон нийтэд дэлгэгдсэнээр зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлж байв. Улмаар Хөгжлийн банк нэхэмжлэлээр 80 орчим хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байдаг.

Зээлийн эргэн төлөлт нэмэгдэж, Хөгжлийн банк эргэн сэргэснээр бонд зээлээ барагдуулж, дампуурлаас салсан билээ. Ингэснээр Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл тогтвортой хадгалагдаж буй.

Харин ийм үед ямар шалтгаанаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулан шалгалтын ажиллагаа явуулах гэж буй нь тодорхойгүй байна.


URL: