Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм фермер болжээ

Capture-6Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм өөрийн инстаграм хуудастаа хувийн фермдээ хэрхэн ажиллаж байгаа талаараа богино видео оруулсан нь олны анхаарлыг татжээ.

Амьдралынхаа хамгийн нам гүм хэсгийг өөрийн фермдээ өнгөрүүлж буй талаараа өөрийн фэнүүдтэйгээ хуваалцсан бөгөөд түүнд энэ амьдралын хэв маяг нь таалагдаж байгаагаа мөн илэрхийлсэн байна. Фермдээ хэд хэдэн төрлийн тахиа үржүүлж, олон төрлийн жимс, ногоо буюу ногоон сонгино, чавга, хүрэн байцаа, кэйл навч, төмс зэргийг тарьсан талаараа хуваалцжээ. Түүний инстаграмдаа хуваалцсан бичлэгийн доор Бэкхэмийн эхнэр Викториа Бэкхэм “Энэ хэн гээч эр вэ? Миний нөхрийг эргүүлж өг” хэмээн хөгжилтэй сэтгэгдэл бичсэн нь фэнүүдээс нь хамгийн их реакшн авчээ.


URL: