Б.Батбаяр агсны охин Б.Ариунзаяаг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна

saytorgfhfhffТалийгаач Г.Батбаярын охин Б.Ариунзаяаг баривчлах саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Б.Ариунзаяаг Эрүүгийн хуулийн 11.6.1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” хэмээн хуулийн байгууллагаас шалгаж байгаа юм. Тиймээс уг хэрэгт холбоотойгоор түүнийг баривчлах саналыг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас аавыг нь нас барсны дараа сүүлчийн замд нь үдэхийн өмнөх өдөр нь буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр /2024.04.30/ тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байдаг.

Тэгвэл Б.Ариунзаяаг шүүхийн эрэн сурвалжлалтаар цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлалтын санд бүртгэн хайж байгаа аж.


URL: