Хойд Солонгосын эмэгтэй баг U20 ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ

БНАСАУ-ын баг 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ.

323114-24092024-1727143031-1544130930-1234Тодруулбал өнгөрсөн ням гарагт Богота хотноо болсон тэмцээнд аваргын төлөө Японыг 1:0-ээр буулган авч, FIFA-гийн 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гуөрав дахь ялалтаа байгуулсан нь энэ аж.

Тэд Герман, АНУ-ын хүчирхэг гүрэнтэй тэнцэж, хөлбөмбөгийн тэмцээний түүхэн дэх томоохон амжилтыг гаргалаа.

17 настай довтлогч Чое Ил-сон 17 настай довтлогч Чое Ил-сон

17 настай довтлогч Чое Ил-сон тэмцээний нийлбэр дүнгээр шилдэг “мэргэн бууч”-аар шалгарч, 6 гоол оруулснаар Алтан шаахай болон Алтан бөмбөгийг хоёуланг нь хүртсэн байна.

Хойд Солонгосын шигшээ баг хагас шигшээд Аргентин, Нидерланд, Бразилын багийг хожсон. Улмаар АНУ-ыг 1:0-ээр хожсоноор 2022 оны тэмцээнд дэд байрт шалгарсан Японы эсрэг “Азийн шигшээ” тоглолтыг эхлүүлсэн.

2018 оноос хойш нэг ч удаа тоглоогүй БНАСАУ-ын 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн шигшээ баг энэ оны гуравдугаар сард Узбекистаны Азийн цомын тэмцээнд оролцохоор олон улсын тавцанд эргэн ирсэн билээ. Зургаан жил завсарласан ч тэд аваргын тэмцээнд түрүүлж, түүхэн гурав дахь түрүүгээ авлаа.

Эх сурвалж: BBC


URL: