Б.Баатарсайхан: Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт өмгөөлөгч нар саад учруулаагүй

323070-23092024-1727068258-1008840728-r.bulgamaaСэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа ”зариг.мн сайтын эрхлэгч сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг анхан шатын шүүх хурлын шийдвэрийн дараа таслан сэргийлж хорьсон. Тус шүүх хурлыг одоо өмгөөлөгчгүй хаалттай нөхцөл байдалд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн. Түүнд холбогдох хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгч нарыг урьж мэдээлэл хийж байна” гэв.

Өмгөөлөгч Б.Баатарсайхан, Бидний өгсөн мэдээлэл аливаа нэг этгээдэд нөлөөлөх гэсэн оролдлого биш гэдгийг эхэнд хэлье.

Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Энэ хүрээнд ямар ч иргэн хууль зүйн туслалцааг аливаа нэг саад бэрхшээлгүй авах ёстой.

skip-share

2024 оны долоодугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэр гарч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4.9 жилийн хорих ял оногдуулсан.

Шүүх хуралдаан хэвлэл мэдээллээр нэлээн гарсан. Б.Баатарсайхан миний бие энэ шүүх хуралдааны талаар аливаа нэг өөрийн байр суурийг ямар нэг хэлбэрээр илэрхийлээгүй. Өнөөдөр албан ёсоор илэрхийлж байна.

2024 оны долоодугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэр гарч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4.9 жилийн хорих ял оногдуулсан.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүхээс, шүүхийн тойм мэдээг албан ёсоор олон нийтэд бол долоодугаар сарын 19-ний өдөр гаргасан. Ингэхдээ,  өмгөөлөгч нар хэрэгт одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэх агуулга бүхий мэдээлэл гаргасан.

Тиймээс өнөөдрийн хэвлэлийн хурлын бас нэг зорилго бол өмгөөлөгч нар энэ хэрэгт аливаа нэг саад учруулаагүй гэдгийг мэдэгдэж байна.  Өмгөөлөгчдийн хувьд бол иргэн хүн хууль зүйн туслалцаа авах эрхийн дагуу хэд хэдэн зүйл анги дээр буюу хүний эмзэг мэдээлэл, худал мэдээлэл тараах, төрийн нууц хадгалсан гэсэн ийм зүйлүүдээр гурван өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох байсан.

Миний бие нь долоодугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатын Эрүүгийн шүүх дээр хуралд оролцож, 13 цаг 18 минутад би шүүх шүүх хуралдаан дууссан.

Н.Өнөрцэцэгийн хурал 2024 оны 7 сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон байсан. Гэтэл шүүхээс надад албан ёсны шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй.

Миний зүгээс шүүх хурал давхацсан гэдэг хүсэлт өгсөн. Энэ хүсэлтийг хүлээж аваагүй. Н.Өнөрцэцэгийн хувьд шүүх хуралдааныг өмнө ямар ч хэлбэрээр хойшлуулах хүсэлт гаргаж байгаагүй. Үндсэндээ нэг өмгөөлөгч шалтгаантай байсан гэсэн үг.

Харин н.Оросоо өмгөөлөгчийн хувьд  худал мэдээлэл тараахтай холбогдсон асуудлыг хариуцаж байсан.  Гэтэл шүүх, нэг өмгөөлөгч байгаа юм тул хүсэлтийг хүлээж авахгүй гэсэн. н. Оросөө өмгөөлөгч миний өмгөөллийг орлох, хууль зүйн боломжгүй,  практик ч боломж байхгүй.

Би 13 цаг 20 минутад шүүх хурлын танхимд орсон.  ЭХХШТХ-д заасны дагуу шүүгчээс татгалзсан тохиолдолд шүүх хурал хойшилдог хууль зүйн зохицуулалттай. Гэтэл шүүх бүрэлдэхүүн энэ хурал хойшлоогүй, завсарлаад үргэлжилж байгаа гэдэг хууль зүйн тайлбар хэлсэн. Хууль зүйн дүгнэлт хэлсэн.

Тийм учраас Б.Баатарсайхан өмгөөлөгч та энэ шүүх хуралдааны танхимыг орхиж, чөлөөлж өгнө үү гэсний дагуу миний бие шүүх хуралдааны танхимыг чөлөөлсөн.

skip-share

Н.Өнөрцэцэгийн тухайд анхан шатын шүүхийн шийдвэртэй холбогдуулан давж заалдах шатын шүүхэд өмгөөлөгч нар гомдол гаргасан.

Тиймээс, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд, шүүх хуралд өмгөөлөгч нарыг оролцуулаагүй гэх асуудлаар холбогдох газруудад бид гомдол гаргасан” хэмээн ярилаа.

Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа ”Н.Өнөрцэцэгийн тухайд анхан шатын шүүхийн шийдвэртэй холбогдуулан давж заалдах шатын шүүхэд өмгөөлөгч нар гомдол гаргасан.

Одоо мөрдөгдөж байгаа ЭХХШТХ-д хэргийн оролцогчид болох шүүгдэгч, хохирогч, гэрч бусад хэргийн оролцогчдын тухайд хүний эрхийн зохицуулалтын асуудал нэлээдгүй учир дутагдалтай байдаг.  Тухайн шүүгдэж байгаа иргэний эрхийн асуудал, үүнд оролцож байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа иргэд ямар эрхтэй талаарх асуудал хүний эрх талаасаа нэлээдгүй одоо хязгаарлагдмал зохицуулагдсан байдаг.

Гол төлөв улсын нууцтай холбоотой хэрэг дээр маш тодорхой одоо харагддаг. Тухайлбал, ЭХХШТХ-д улсын нууцтай холбоотой хэрэгт холбогдсон тохиолдолд тухайн хүнийг одоо өмгөөлж байгаа өмгөөлөгч нар мөрдөн шалгах ажиллагааны нууцын баталгаа гэдэг зүйл авчихдаг.

Тиймээс анхан шатын шүүх хуралд оролцож байгаа, мөрдөн шалгах ажиллагаанд байгаа хэрэгт ажиллаж байвал өмгөөлөгч нар нууцын баталгаан дээр гарын үсэг зурдаг учраас олон нийтэд Н.Өнөрцэцэгийг ямар асуудалд холбогдуулан шалгаж байгаа  талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь хязгаарлагдаж байгаа юм.

Монгол Улсад үйлчилж байгаа ЭХХШТХ-ийн хүрээнд аль асуудлыг нээлттэй, алийг нь хаалттай явуулах боломжтой вэ гэдгийг шийдэх хууль зүйн гаргалгаа байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед бол Н.Өнөрцэцэг олон нийтэд ч энэ асуудлыг мэдээлж байсан.

skip-share

Р.Булгамаа: Шүүхээс нэг талын байр суурь агуулсан утгатай тойм мэдээг олон нийтэд одоо гаргасан явдал нь хууль зүйн үндэслэлгүйг онцолъё.

Харин шүүхээс хаалттай шийдэх нь зүйтэй гэж шийдвэр гаргасан.

Н.Өнөрцэцэгийн зүгээс холбогдон шалгагдаж байгаа хэрэгтэй холбогдуулан зарим зүйл дээр маргаж, өмгөөлөгч нараараа дамжуулан давж заалдах шатны одоо шүүхэд гомдол гаргасан.

Мөн шүүхээс нэг талын байр суурь агуулсан утгатай тойм мэдээг олон нийтэд одоо гаргасан явдал нь хууль зүйн үндэслэлгүйг онцолъё. Тодруулбал, шүүхээс гаргасан анхан шатын шүүхийн шийдвэрийн талаарх тоймд, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч нарын зүгээс саад учруулсан гэж тэмдэглэсэн байдаг.

Энэ мэтчилэн хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр гаргаж байгаа нөхцөл байдлуудыг олон нийтэд мэдээлэх нь зүйтэй.

Давж заалдах шатын шүүх өмгөөлөгч нарын гаргаж өгсөн хууль зүйн үндэслэлүүдийг, хүний эрхийн мэдрэмжгүй, хүний эрх зүйн байдлыг дордуулсан асуудлуудыг бүхэлд нь шийдэж, дүгнэлт гаргана гэж найдаж байна” гэлээ.

Өмгөөлөгч н.Батболд “Хэргийг анхан шатны шүүхээр шийдэхэд өмгөөлөгч оролцуулаагүй нь алдаа. Таван зүйл ангиар прокурор буруутгасан. Үүний эсрэг иргэн дангаараа өөрийгөө хамгаалах боломж байхгүй. Үүнийг шүүх дүгнэж, цэгнэж үзээгүй. Энэ алдаагаа Давж заалдах шатны шүүх залруулах болов уу гэж найдаж байна. Тэгээд ч хэтэрхий чанга хариуцлага хүлээлгэсэн гэж үзэж байна. Хэргийн талаар хэт задалж ярих боломж байхгүй гэдгийг олон нийтэд ойлгох болов уу. Н.Өнөрцэцэг бол улс оронд учирсан олон тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах чиглэлд ч үр дүнтэй ажилласан нөлөө бүхий шударга сэтгүүлч” гэлээ.

-Давж заалдах шатны шүүх хурал товлогдоход ямар хугацаа үлдсэн бэ?

Өмгөөлөгч Б.Баатарсайхан: Миний хувьд наймдугаар сарын 19-нд гомдол гаргасан. Шүүхэд гомдол саяхан очсон байна. Хурал товлогдох эсийн хугацаа болоогүй гэж бодож байгаа. Бид энэ тал дээр хариулт өгөх боломжгүй байна. Хэрэг давж заалдах шатны шүүх дээр очсоноос хойш сарын хугацаа тоолно гэсэн үг.


URL: