Ливанд пейжерүүд дахин дэлбэрсний улмаас 20 хүн амь үрэгдэж 450 хүн шархдав

322961-19092024-1726706036-362611743-ctv-national-news--second-day-of-exploding-devices-1-7043238-1726693794720..Ливаны нийслэл Бейрутад Хезболла бүлэглэлийн гишүүдийн биедээ авч яван ашигладаг харилцааны төхөөрөмж болох пейжер нэгэн зэрэг дахин дэлбэрч 20 хүн амь үрэгджээ.

Мягмар гарагт мөн пейжерүүд орон даяар зэрэг дэлбэрсний улмаас есөн хүн амь үрэгдэж, 2800 орчим хүн шархадсан юм.

Нэгэн зэрэг ийм олон төхөөрөмж дэлбэрсэн нь олон нийтийг цочроож, гайхшируулсан үйл явдал болоод байна.

Одоогоор яагаад дэлбэрсэн шалтгааныг тодорхой болгоогүй байгаа ч Хезболлагийн талаас Израилыг буруутгаж буй.

Төхөөрөмжийг хакердах замаар батарейг нь хэт халааж дэлбэлсэн эсвэл үйлдвэрлэл, тээвэрлэлтийн явцад тэсрэх бөмбөг суулгаж, тодорхой код хүлээн авахад дэлбэрэхээр программчилсан ч гэж таамаглаж байгаа юм.
Ройтерс агентлагийн мэдээлснээр тус бүлэглэл таван сарын өмнө харилцуурын төхөөрөмжөө шинээр захиалсан аж.

Харилцаандаа гар утас ашигласнаар Израил Хезболла бүлэглэлийн хөдөлгөөнийг тандах магадлалтай тул олон жилийн турш пейжер төхөөрөмжийг ашиглаж байгаа хэмээн удирдагч нь хэлжээ.

Хезболла зэвсэгт бүлэглэл нь палестины Хамас зэвсэгт бүлэглэлийг дэмжиж байгаа бөгөөд Газын зурваст дайн дууссаны дараа л хил дамнасан халдлагаа зогсооно хэмээн мэдэгдэж байсан.

Эх сурвалж: ВВС


URL: