Хулгайн гар утас Алтанбулагийн боомтоор Орос руу гаргах гэж байсан иргэнийг саатуулжээ
2024 оны есдүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоос Улаанбаатар Улан Удэ, Эрхүү хотын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг альпард маркийн автомашиныг цагдаагийнхан шалгажээ.
Жолооч Б нь 10 ширхэг iphone 14, 15 pro max, 1 ширхэг samsung S ultra загварын гар утаснуудыг хил нэвтрүүлэх үед нь саатуулан шалгахад урьдчилсан байдлаар дээрх гар утаснуудыг хулгайлах замаар олсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Иймд эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. Тэдгээрээс таван утасны эзэмшигчийг олж, гар утсыг хүлээлгэн өгөөд байна.
Тодруулбал Альпард маркийн автомашины жолооч өөрийн автомашинд зорчиж явсан найман хүнд дээрхи гар утаснуудыг 1-2 ширхгээр нь тараан өгч, гаалийн хяналтын бүс нэвтрүүлж гараад цуглуулж авдаг, цаашаа ОХУ-ын Улан Удэ хотод худалдан борлуулдаг тогтоогдож байна.
Мөн 2024 есдүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Алтанбулагийн хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор гэмт хэргийн замаар алдагдсан гар утаснуудыг улсын хилээр гаргах гэж байгаа талаар мэдээллийг шалгахад ОХУ-ын Буриад улсын иргэн Д нь IPhone, samsung загварын есөн ширхэг гар утсыг хилээр авч гар үед саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Хураагдсан есөн ширхэг гар утаснаас одоогоор гурван утасны эзэмшигчийг олж тогтооход хохирогч иргэд гар утсаа халааснаасаа алдсан байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
URL: