ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг АТГ-аас БАРИВЧИЛЛАА

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ээлжит шуурхай хурал үргэлжилж байнаӨчигдөр буюу есдүгээр сарын 16-ны өдөр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон тус газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг Авлигатай тэмцэх газраас саатуулсан байна.

Тэднийг сайдын шуурхай хурлын үеэр саатуулсан гэх бөгөөд нэр бүхий эмнэлгийн удирдлагуудаас авлига авсан, хясан боогдуулах замаар худал бичилт хийж байсан гэх үндэслэлээр саатуулжээ.

Сануулахад, Л.Бямбасүрэн нь 2020 онд тус газрын даргаар томилогдож байсан бөгөөд өмнө нь Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан юм. Харин А.Төвшин нь “Мөнхийн тун” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд Л.Бямбасүрэнгийн тушаалаар ЭМДЕГ-ийн Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн даргаар томилогдож байжээ.


URL: