Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон Улсын харцага Г.Ганхуяг чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд оролцохоор болжээ

Screenshot 2024-09-17 103758Олимпын бус жингийн чөлөөт бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Албани улсын Тирана хотод аравдугаар сарын 28-наас 31-ний хооронд зохион байгуулагдана. Тус тэмцээнд оролцох шигшээ баг тамирчдыг тодруулах сорил тэмцээн Спортын Төв Ордон (СТО)-д амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээн олимпын бус эрэгтэй дөрөв (61кг, 70кг, 79кг, 92кг), эмэгтэй дөрөв (55кг, 59кг, 65кг, 72) жинд эх орноо төлөөлөн оролцох тамирчид тодорсон юм.

Тодруулбал, эрэгтэй 61кг-д Т.Цогбадрах, 70кг-д Э.Тэмүүлэн, 79кг-д О.Сүлдхүү, 92кг-д Г.Ганхуяг нар барилдахаар болсон бол эмэгтэй 55кг-д Ч.Отгонтуяа, 59кг-д С.Цэрэнчимэд, 65кг-д Т.Энхжин, 72кг-д З.Болортунгалаг нар барилдахаар боллоо.

Харин Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан мэдэгдэлд нэр бүхий бөхчүүдэд хариуцлага тооцсон. Тус мэдэгдэлд, ”Улсын харцага Г.Ганхуяг нь Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан боловч наадмын барилдааныг дуусгаагүй нь түүхт ойн наадамд хүрэлцэн ирсэн наадамчин олон, наадмыг зохион байгуулагчдыг илтэд үл хүндэтгэсэн болохыг, түүнээс шалтгаалан наадам саатсан байх тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Г.Ганхуягийг 3 сарын хугацаанд үндэсний бөхийн бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай” гэжээ.

Улсын харцага Г.Ганхуяг Үндэсний их баяр наадамд допингийн шинжилгээнд бүдэрсэн ч хариуцлага хүлээгээгүй бөгөөд ёс зүйн зөрчил гаргасан гэдэг шалтгаанаар гурван сараар барилдах эрхээ хасуулсан. Гэтэл чөлөөт бөхөөр олон улсын тэмцээнд оролцохоор болжээ.

https://isee.mn/n/69270


URL: