Хоёр метрийн урттай “iPhone” утас бүтээж, Гиннесийн амжилт тогтоожээ
Их Британийн иргэн, мэдээллийн технологийн контент бүтээгч Арун Мэйни гэх хүн хоёр метр урт “iPhone” утас бүтээж, Гиннесийн дээд амжилт тогтоожээ.
А.Мэйни нь 20 сая орчим дагагчтай алдартай юүтүбэр бөгөөд “iPhone 15 Pro Max” гар утасны томруулсан хувилбарыг хоёр метр таван см урттай бүтээсэн байна. Энэхүү аварга гар утсанд тааруулсан камерын линз нь жинхэнэ биш бөгөөд утасны дотоод эд анги нь хэд хэдэн компьютер суулгасантай дүйцэх хэмжээтэй гэнэ. А.Мэйни, “Өмнө нь хэн ч бүтээж байгаагүй зүйлийг хийж чадсан багийн гишүүдээрээ бахархаж байна” гэжээ.
ВИДЕО:
URL: