Австраличууд хамгийн их мөрийтэй тоглох дуртай үндэстнээр шалгарчээ

fe3e450332ab219d8fbe603fd51df8157a91ff5eДэлхийд хамгийн их мөрийтэй тоглогчид нь австраличууд болж байна. Австралийн нэг мужид 90 мянган тоглоомын автомат байршиж 88 хүнд нэг төхөөрөмж ноогдож байгаа тухай The Guardian сонин нийтэлжээ.

Ер нь Австралид дэлхийн бүх тоглоомын автоматын 18 хувь байрладаг гэж үздэг. Гэтэл тус тивд дэлхийн хүн амын ердөө нэг хувь л оршин суудаг юм.

Австралийн Эрүүлийг хамгаалах, нийгмийн хангамжийн хүрээлэнгийн мэдээгээр австраличууд жилдээ мөрийтэй тоглоомонд 25 тэрбум ам.доллараа алддаг гэнэ. Олон хүн тоглоомын хамааралд автсан учраас үүнийг тамхи татах зуршилтай тэнцүүлэх санаачилга хүртэл гарч байв.  Тус улсад 1992 онд тамхины сурталчилгааг хориглосноос хойш тамхичдын тоо 10 хувиар буурсан үзүүлэлттэй. 2022 онд явуулсан санал асуулгаар ногоон тивийн хүн амын 75 хувь нь мөрийтэй тоглоом тоглодог ажээ.


URL: