Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаагийн гурван албан хаагчийг мөргөн зугтжээ

Screenshot 2024-09-13 105556erenШүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр эрэн сурвалжлагдаж байсан Б-г энэ сарын 12-ны өдрийн 02 цагийн орчимд олж саатуулжээ.

Саатуулах үед цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэн зугтсан байна. Ингэхдээ “Toyota Prius-20″ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон зугтахдаа цагдаагийн 3 алба хаагчдыг мөргөж гэмтээн ойролцоо байсан 3 тээврийн хэрэгслийг мөргөжээ.

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид сэжигтэй этгээдийг баривчлан саатуулсан бөгөөд үргэлжлүүлэн эмнэлгийн тусламж авчээ. Албан хаагчдын биеийн байдал хэвийн байна.

Эх сурвалж: ЦЕГ


URL: