К.Роналдуг дагагчдын тоо 1 тэрбумд хүрчээ

172619829666e3964ccbd43Португалын нэрт хөлбөмбөгчин Криштиану Роналду нийгмийн сүлжээнүүдэд нийт 1 тэрбум дагагчтай болжээ. Энэ тухай тэрбээр Х нийгмийн сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна.

Роналду бол Instagram, Facebook, Х, YouTube, Хятадын Kuaishou, Weibo зэрэг нийгмийн сүлжээ, платформуудын хэрэглэгч юм.

“1 тэрбум дагагч – бид түүхэнд бичигдлээ! Энэ бол зүгээр нэг тоо биш ээ, энэ бол бидний хүсэл тэмүүллийн, хөлбөмбөгийг хайрлаж буйн илэрхийлэл юм. Мадейрагийн гудамжнаас эхлээд дэлхийн хамгийн том талбайнуудад тоглохдоо би үргэлж гэр бүлийнхээ төлөө, та бүхний төлөө тоглож байсан. Одоо бид хамтдаа тэрбум боллоо. Надад итгэсэнд, намайг дэмжсэн явдалд та бүхэнд баярлалаа. Илүү сайн сайхан зүйлс урд маань хүлээж байна, бид хамтдаа тэмцэж, ялж, түүхийг бүтээх болно” гэж Роналду бичжээ.

Өдгөө 39 настай тэрбээр Аваргуудын лигт 5 удаа түрүүлж, Европын аварга, Үндэстнүүдийн лигийн аваргаар шалгарч байсан юм. Роналду бол үндэсний шигшээ багууд, Европын АШТ, Аваргуудын лиг, клубүүдийн ДАШТ-ний түүхэн дэх шилдэг довтлогч билээ.

Тэрбээр албан ёсны тоглолтуудад 900 гоол оруулсан түүхэн дэх анхны хөлбөмбөгчин бөгөөд таван удаа “Алтан бөмбөг” шагналыг хүртжээ.


URL: