В.Путин түүхий эдийн экспортыг зогсоож магадгүй

18As9QkUpLztbzxRbZxUОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын гишүүдээ цуглуулж, уран, титан, никель зэрэг стратегийн зарим түүхий эдийн экспортыг хориглох талаар ярилцжээ. Мөн хориглох бол ОХУ-д эдийн засгийн хохирол учруулахгүй байх арга замуудыг ярилцсан байна.  Путин хэлэхдээ “Тэд бидний зарим нийлүүлэлтийг хориглож байна. Тиймээс бид ч мөн адил тэдэнд хориг тавих хэрэгтэй гэж бодож байна” гэжээ.

ОХУ-аас бусад оронд нийлүүлдэг түүхий эд болох уран, титан, никель нь барилга байгууламж, багаж, тоног төхөөрөмж зэргийг хийхэд ашиглагддаг чухал зүйл юм.

Тиймээс эдгээр түүхийг эдийг нэн тэргүүнд хориглож, Кремлийн эсрэг хориг тавьсан орнуудад нийлүүлэхгүй байхаар төлөвлөж байна. ОХУ нь байгалийн хийн 22 хувь, алтны 23 хувь, алмазын 55 орчим хувийг бүрдүүлдэг, стратегийн түүхий эдийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч цөөн хэдэн орны нэг юм.

Путин үргэлжлүүлэн “Зарим улс, орнууд стратегийн нөөц бий болгох зэрэг арга хэмжээг авч байна. Бидэнд эдийн засгийн хор хөнөөл учруулахгүй бол эдгээр нэрлэсэн түүхий эдээс өөр бараа, бүтээгдэхүүний экспортыг мөн адил зогсооё. Гэхдээ шууд маргаашаас эхэлж хориглох тухай яриагүй гэдгийг ойлгоорой. Зүгээр л гадаад зах зээлд хязгаарлалт тавьж ОХУ-ын хамгийн чухал түүхий эдийг эх орондоо л ашиглая гэж бодож байна” гэжээ. Мөн “Одоогоор миний санаанд уран, титан, никель зэрэг материалууд бууж ирлээ. Нэмж бусад түүхий эдийн экспортоо ч зогсооно” гэв. Путин уг шийдвэрийг гаргах болсон шалтгааныхаа талаар яриагүй ч засгийн гишүүддээ экспортыг зогсоох судалгаа хийхийг тушаажээ.

Эх сурвалж: TASS


URL: