Сэксцагаанбогд найзуудтайгаа бүлэглэж хүн зодсон гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

zc0T5iUQBhdgUXyMSKoaЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Залуучуудын асуудал хариуцсан зөвлөх Б.Гантулга буюу Артист Сэксцагаанбогд болон түүний найзуудад зодуулсан гэх хохирогч өчигдөр хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж, ярилцлага өгсөн. Тэгвэл энэ асуудалд хэрэг үүсгэн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн сонирхуулахад, өнгөрсөн долоо хоногт Сэксцагаанбогд найз охиноо алгадаж байгаа бичлэг цацагдаж олны дургүйцлийг ихэд хүргэсэн билээ.


URL: