Пума зочид буудалд буусан Канадын иргэн эд зүйлээ хулгайд алджээ

56905-1000-600.2

Пума зочид буудалд буусан Канад улсын иргэн эд зүйлсээ хулгайд алдсан байна. Иймд ЦЕГ өргөдөл гаргаж, хэргийг шалгаж эхэлжээ.

Тодруулбал, Монгол Улсын их сургуульд судалгааны ажлаар ирсэн Торонтогийн их сургуулийн профессор Пума зочид буудалд байрласан байна. Ингэхдээ өглөө гарахдаа үлдээгээд гарсан хоёр үнэ бүхий бөгж нь орой өрөөндөө ирэхэд нь байгаагүй аж. Улмаар буудлын ажилтнуудад хандсан ч олоогүй тул Цагдаагийн байгууллагад баримт бүхий өргөдөл хүргүүлжээ.

Харин энэ талаар Цагдаагийн байгууллагаас “Дээрх хэргийн дагуу, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж байна” гэжээ.


URL: