Богдхан уулнаас хууль бусаар олборлосон найман тонн самрыг хураан авчээ
Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас 2024 оны наймдугаар сараас хойш ойн гүний эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.Өнгөрсөн хугацаанд хамгаалалтын захиргааны алба хаагчид, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар давтагдсан тоогоор 50 гаруй самарчны отог, 90 машин техник хэрэгсэл, 320 гаруй иргэнийг уулнаас буулгаж хууль сахиулан ажиллаж байгаа аж. Мөн хууль бусаар түүсэн найман тонн самрыг хураан авчээ.
Тус эргүүл, хяналт шалгалтыг цаашид Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны салбарын хяналтын газар, Экологийн цагдаагийн алба, дүүргийн цагдаагийн газрууд болон иргэд олон нийтийн оролцоотой улам эрчимжүүлхээр төлөвлөжээ.
URL: