“Ногоон автобус”-ны хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Сандагсүрэн нэр дэвшиж байна
“Ногоон автобусны” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Сандагсүрэн НИТХ-ын сонгуульд СХД-ээс нэр дэвшиж байна. Энэ хэрэгт нийт 24 хүнийг яллагдагчаар татсан. Үүнд Ж.Сандагсүрэнгээс гадна УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ нар багтсан юм.
Энэ хэргээс үүдэж УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар дахин сонгуульд нэр дэвшсэнгүй. Хэрэг шийдвэрлэгдтэл тэд ямар нэг төрийн, нийтийн албан тушаал хаших нь зохимжгүй
Гэвч Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ж.Сандагсүрэн НИТХ-ын сонгуульд дэвшчихлээ. Учир нь “Ногоон автобусны” гэх хэрэгт Ж.Сандагсүрэнг хамгийн нөлөө бүхий оролцоотой гэж үздэг.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хувьд Ж.Сандагсүрэнг албан тушаалаас нь зориуд чөлөөлж, дараа нь НИТХ-д дэргэдээ татан авч байна.
URL: