УИХ-ын гишүүн Ц.Мөнхбатыг хууль бусаар газар олгосон хэргээр шалгаж байна
УИХ-ын гишүүн Дундговь аймгийн Засаг дарга асан Ц.Мөнхбатыг хууль бусаар газар олгосон хэргээр Авлигатай тэмцэх газраас шалгаж байна.
Түүнийг Дундговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Супрема бүтик лоджес” ХХК-д 2000 ам метр газар олгосон гэх хэрэгт холбогдуулжээ.
Тодруулбал, тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сарын 5-нд захирамж гаргаж, Сайнцагаан сумын долдугаар багийн нутаг, тус аймаг дахь Цагдаагийн газрын дэргэд дээрх аж ахуйн нэгжид худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай газрын зөвшөөрөл олгосон байна.
https://news.zindaa.mn/4xh8
URL: