Х.Нямбаатар: “Женко”-ийн 17 чингэлэг спиртээс хойших бүх цуврал хэргийг өдөр бүр олон нийтэд сануулна

96747107265104c2f3be8b3dd45a747aХотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр БЗД-ийн 14 дүгээр хороо, Нарантуул захын хойд хэсэг, Халдварт орчимд иргэдээс гомдол мэдээлэл ирдэг байршилд ажиллав. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар:

Ардчилсан Намаас бөөн залуу Женкочид нэр дэвшиж байгаа. Болсон болоогүй энд, тэнд очиж лайв хийдэг бацаанууд байна. Үүнд мэргэжлийнхэн дуугарах хэрэгтэй. Ажил хийж үзээгүй, хүүхэд байхаасаа хойш хүнийг хөлсөөр шантайж хийдэг 20, 30 нөхрийг АН дэвшүүлсэн байсан.

Тэдэнд та нар өгөөш болно шүү. Залуу Женкочид юу ч хийхгүй. Луйвар, шантайж, улс орны хөгжлийг хэрхэн хойш нь татах уу гэдэг бацаанууд нийлчихсэн НИТХ-д нэр дэвшиж байна.

Би өнөөдрөөс эхэлж Женко руу хандаж өдөр бүр нэг мэдээлэл хийнэ. “Женко”-ийн хийсэн хулгай луйврыг цувралаар олон нийтэд мэдээлнэ.

Хэдэн луйварчин бацааныг юм хийсэн хүмүүсийн өмнө турхирч тавьж байгаа бол мафын толгойлогч “Женко”-ийн 17 чингэлэг спиртээс хойших бүх цуврал хэргийг олон нийтэд сануулж, хууль хяналтын байгууллагад дуудуулах арга хэмжээ авна” хэмээн ярилаа.


URL: