Есдүгээр сарын дунд үеэр цочир хүйтрэхийг сэрэмжлүүллээ

f8a76d26358c2c1852ffbc16bcc5e2c80418b056Есдүгээр сарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур газар тариалан бүхий ихэнх нутгаар дунджийн орчим бол хур тунадасны хувьд зөвхөн эхний 10 хоногт ахиу орох төлөвтэй байгаа талаар Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.

Иймд есдүгээр сарын дунд үеэр хөрсөн дээр цочир хүйтрэх, цан хяруу унах зэргээр таримал ургамлын ургац хураалтанд таагүй нөлөөлж болзошгүй тул цаг агаарын богино болон дунд хугацааны мэдээг тухай бүрт авч ажиллах, эртнээс сэргийлж, хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг анхааруулав.


URL: