Ерөнхий Сайдын зөвлөхөөр томилогдсон гэх Sekstsagaanbogd эмэгтэй хүн зодсон уу?

cc21ba6a29f02f2f3bdfef402cf352c7Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ реппер Сексцагаанбогд гэж өөрийгөө нэрлэдэг эрхэлсэн тодорхой ажилтай байсан эсэх нь тодорхойгүй иргэн Б.Гантулгыг өөрийнхөө зөвлөхөөр томилсон билээ.

Учир нь Б.Гантулга УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр өөрийн үеийн залуучуудыг дэмжлэгийг Л.Оюун-Эрдэнэд бий болгох үүрэгтэйгээр МАН-ын сонгуулийн сурталчилгааны багт ажилласан юм.

Хэдийгээр тодорхой цалин, урамшуулалтай ажилласан боловч Б.Гантулга өөрөө улс төрд орох хүсэлтэйгээ Л.Оюун-Эрдэнэд хэлж, Ерөнхий Сайд ч дэмжиж, албан тушаал өгсөн байна.

Тэгвэл 30 ч хүрээгүй насандаа Ерөнхий Сайдын зөвлөхийн албан тушаалтай болсон залуу хүү баяр хөөр, ааг омгоо барьж дийлэхгүй яваа бололтой. Өчигдөр оройноос эхлэн түүний эмэгтэй хүн зодсон байж болзошгүй бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдаж эхэлжээ.


URL: